2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
17:00
S26
22°
18:00
S26
22°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Цогтсайхан: Соёлын зориулалтаар экспортолж буй шонхор шувуунаас олсон орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлдэг

ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.  

- Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын нууц тогтоол гэгчээр халхавчилж шонхор шувууг их хэмжээгээр экспортолж байна гэдэг мэдээлэл гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

- Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор экспортолж эхэлсэн. Идлэг шонхор шувууны урт хугацааны тогтвортой хамгааллыг бий болгох, тоо толгойг өсгөх, түүнд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2013, 2019 онуудад тогтоол гаргаж, 5 жилийн хугацаагаар идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаад улсад экспортлохыг хориглосон.

Харин мэргэжлийн байгууллагуудын тооцоо, судалгаан дээр үндэслэн идлэг шонхор шувууны тоо толгойн зохистой байдлыг ханган соёлын зориулалтаар экспортлох шийдвэрийг Засгийн газраас тухай бүрт нь гаргадаг. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, орон нутгийн байгууллагуудын саналыг үндэслэн тухайн жилд экспортлох боломжтой шонхорын тоог гаргадаг учир нууц тогтоол нэрийн дор их хэмжээгээр шонхор гаргаж байна гэж хардах нь өрөөсгөл асуудал гэж хэлмээр байна. Иймэрхүү мэдээллийг ашиг сонирхлын зөрчил бүхий хувь хүн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч болно. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллээ нягталж, мэргэжлийн байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагаас тайлбар авч, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгална уу гэж хүсье.

- Соёлын зориулалтаар шонхор шувууг үнэгүй экспортолдог асуудал байдаг юм уу?

- Тийм асуудал байхгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувиар тооцож 6,400,000 төгрөгийн төлбөр оногдуулж, тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлдэг.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 4 хувиар тооцож 640,000 төгрөгийн хураамжийг тогтоож, улсын төсвийн дансанд төвлөрүүлдэг. Ингэхдээ Монгол улсын Засгийн газрын 2011 оны Үнэлгээ, төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай 23 дугаар тогтоолд заасан идлэг шонхор шувууны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцдог.

Шонхор шувууг соёлын зориулалтаар экспортлохын цаана ямар нэгэн ашиг сонирхол, байгалийн тэнцвэрийг алдагдуулах асуудал байхгүйг дахин хэлмээр байна.  Орон нутгийн дансанд мөнгө төвлөрүүлдэг учир орон нутгийн анхан шатны нэгжийн удирдлагуудаас эхлээд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд өөрсдийн орлогын эх үүсвэрийг алдахгүй гэдэг үүднээс асуудал үүсгэж, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээх нь элбэг.

- Одоогоор Монгол оронд хэдий хэмжээний шонхор шувуу байгаа тухай судалгаа гарсан бэ. Хамгаалах талаар танай яамнаас ямар ажил хийж байна вэ?

- Одоогоор Монгол Улсад 10 мянган шонхор тоологдсон. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэх төлөвтэй байгааг судалгааны байгууллагуудын тайлан харуулж байна.

Гэхдээ зэрлэг шувууд цахилгааны шон дээр суух гэх мэт мэтээр байгалийн бус жамаар сүүлийн 5-6 жилд 20 орчим мянга хорогдсон гэдэг мэдээллийг мэргэжлийн байгууллагаас бидэнд ирүүлсэн. Тиймээс ганц идлэг шонхор гэхгүйгээр зэрлэг шувуудыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх төсөл хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, зүүн аймгуудад шонхор шувууны тоо толгойг өсгөх зориулалтаар 5,000 ширхэг хиймэл үүрийг байршуулсны үр дүнд жилд 1,000-2,000 ангаахай бойжиж байгаа судалгааг мэргэжлийн байгууллагууд ирүүлсэн.

Мөн цахилгааны шон дээр сууж зүй бусаар хорогдож байгаа шувуудыг хамгаалах зорилгоор цахилгааны шонг зориулалтын материалаар бүрж, аюулгүй болгох гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хийж байна.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x