Гар утас, электрониксийн зах зээлд манлайлан өрсөлдөж буй Samsung брэнд бүтээгдэхүүндээ хувьсал хийж, шинэ дэвшилтэт, илүү хүчирхэг Samsung Galaxy S10, S10e, S10+ гар утаснуудаа танилцуулсан билээ.
Samsung Galaxy S10, S10e, S10+ загвар нь дараах давуу талтай бөгөөд Юнителийн салбараас худалдан авалт хийгээд 200,000 U Point оноо бэлгэнд авах боломжтой. Энэхүү 200,000 U Point оноогоор та дараа сарын төлбөрөө төлж болохоос гадна U Point-ийн гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт авах боломжтой 200,000 төгрөгтэй дүйцэхүйц бэлэг юм. Мөн эхний үйлчлүүлэгчдэд Samsung Galaxy Buds утасгүй чихэвч бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.
Таны нүдний харах өнцөгтэй ижил буюу 123 градус хэмжээгээр зураг, бичлэг хийх боломжтой болгосон нь таны бүтээлийг төгс харагдуулах болно. Samsung Galaxy S10 загварын хувьд 4, Samsung Galaxy S10e нийт 3, Samsung Galaxy S10+ нийт 5 камертай. 8MP-16MP өндөр нягтаршил бүхий HD дүрслэлээр хүссэн зураг, бичлэгээ мэргэжлийн өндөр түвшинд авах боломжийг олгож байгаа юм.
Утасгүй цэнэглэгчээр ухаалаг цаг, утасгүй чихэвчээ ч мөн хамтад нь цэнэглэж болох юм. Мөн хүссэн андройд төхөөрөмж рүү цэнэгээ 30 хувь хүртэл хуваалцаж болно. Тэгэхээр цэнэг дуусна гэсэн ойлголтыг мартаж, хаана ч хүссэн үедээ үргэлж цэнэгтэй.
Хэрэглэгч утастайгаа харьцах үйл явцыг хөнгөвчилж, ухаалаг технологи бүхэлдээ таны гарт багтахаар хялбар, минимал болсон гэж хэлж болно. Дэлгэцийн хэмжээнээс үл хамааран бүх тохиргоог нэг гараасаа удирдах боломжтой.
Таны нүүрний хувирал, давтагдашгүй төрхийг төгс илэрхийлэх Эможи бүтээж өөрийн сошиал дүр болгон ашиглах боломж.
Мөн утсаа ганцхан хөнгөн товшиход л таныг мэдрэх ухаалаг систем. Компьютерийн дэлгэцээр тоглож буй мэт мэдрэмж. Кино театрын дэлгэц мэт өндөр нягтаршил, өндөр чанар.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!