Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зэрэг Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд ЗГ саналаа өгчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна.

Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарлигийн төсөлд саналаа өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ. Засгийн газраас захуудын үйл ажиллагааг хаахаас бусад саналыг дэмжсэн байна.

Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусээс урьдчилэн сэргийлэх хүрээнд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх нь.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.