Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарантуяа: Маргааш ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Д.Нарантуяа: Маргааш ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулах болсон юм. 

Энэ ажлын хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа мэдээллээ. 

Тэрбээр "Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслүүдийг авахаар болсон. Эдгээрийг худалдан авах гэрээг хийж, энэ долоо хоногт нийлүүлж дуусгахаар ажиллаж байна. 

Мөн Азийн хөгжлийн банкнаас нийлүүлэгдэх 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн сүүлийнхийг хоёрдугаар сарын 25-н гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн гадаадын зээл тусламж, олон улсын байгууллагаас нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсээр байгаа бөгөөд маргааш гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ" хэмээв.

2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр манай улсад Японоос 200 ширхэг оношлуур ирж байв. Үүнээс хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 100 гаруй оношлуур үлдсэн хэмээн  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлж байсан билээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.