Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс шинэ коронавирусийн 200 оношлуурыг хүлээн авлаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Манай улс шинэ коронавирусийн 200 оношлуурыг хүлээн авлаа"
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг өчигдөр орой Япон улсаас хүлээж авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ "Анх шинэ коронавирусийн халдвар яригдаж эхэлснээс хойш БНХАУ-ын эрдэмтэн судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр маш эрчимтэй ажилласан.

Өмнө нь SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед дэлхий нийтээр ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулсан гэдэг.

Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор тогтоож чадсан нь шинжлэх ухаан хөгжиж, дараагийн шатанд гарсны илрэл.

Анх БНХАУ-д нуклеотидийн дарааллыг тогтоосон бөгөөд Японд үйлдвэрлэсэн оношлуур нь өнөөдөр манай улсад ирлээ.

Өнөөдрийн хувьд бид 200 оношлуурыг хүлээн авсан. Цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна" гэлээ.

Түүнчлэн "Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа.

Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан.

Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. 

Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар Хонг Конгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарах боломжтой боллоо" гэдгийг онцлов.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2550570685158423/?epa=SEARCH_BOX

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.