Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхээр Засгийн газраас 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-д тархсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар нэгдүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдсан юм. 

Уг хуралдаанаар тус халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит мэдээллийн хурлын үеэр хэллээ. 

Үүнийг эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс, түлш шатахуунд шаардагдах төсөв, мөн зорчигчийн биеийн халууныг хэмжих суурин термокамер, дижитал гар термометр, богино долгионы станц, N95 маск, мананцар үүсгэн халдваргүйжүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.