Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

26 хүний амийг хөнөөсөн Тайландын армийн офицер мэргэн буучийн суманд өртжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:33 2020/02/09

17 цаг үргэлжилсэн зэвсэгт халдлагыг Тайландын тусгай хүчний мэргэн буучид зогсоож чаджээ. Нийт 26 хүний амийг хөнөөсөн нь одоогоор батлагдаад байгаа офицер Жакрапант Томма мэргэн буучийн суманд оногдож амиа алдсан байна. Хохирогчдын дотор хамгийн залуу нь 13 настай хүү байжээ.

Бямба гарагийн үдээс хойш Жакрапант хувийн өр төлбөрийн маргаанаас үүдэлтэйгээр цэргийн хуаранд гурван хүний амийг хөнөөснийхөө дараа зэвсэглэж, Корат хотын төв рүү явсан юм. Тэрээр "Terminal 21" худалдааны төвд дайран орж гал нээгээд суурийн давхарт нь хэсэг иргэдийг барьцаалаад байжээ.

 

07:47 2020/02/09

Бямба гарагийн орой Тайландын армийн бага тушаалын офицер Жакрапант Томма гэгч тус улсын зүүн хойд бүсийн Корат хотод зэвсэгт халдлага үйлдэж, хамгийн багадаа 20 хүний амийг хөнөөжээ. Мөн олон арван хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Тэрээр цэргийн ангиас галт зэвсэг, автомашн хулгайлсныхаа дараа хотын төвд ирж, “Terminal 21” нэртэй худалдааны төв рүү нэвтэрснийхээ дараа иргэд рүү гал нээж эхэлсэн байна.

Офицер энэ бүх үйлдлээ фэйсбүүк хуудсанд баримтжуулж байсан юм. Сүүлд Фэйсбүүк компани түүний хуудсыг устгасан байна.

Одоо тэр худалдааны төвийн суурийн давхрыг тодорхойгүй тооны иргэдийн хамт барьцаалаад байгаа бол Тайландын цагдаагийн хүч бусад давхрыг эзэлж, тэнд байсан иргэдийг чөлөөлжээ.

Жакрапант ямар шалтгаанаар зэвсэгт халдлага үйлдсэн нь тодорхой болоогүй байна. Тэрээр фэйсбүүк хуудсандаа “Би бууж өгөх ёстой юу?”, “Үхлээс хэн ч зугтаж чадахгүй”, “Би залхаж байна, одоо зүгээр сууж чадахгүй” гэх зэрэг үгсийг бичиж байжээ. Мөн өөрийн фото зургуудыг нийтэлж байсан юм.

 

Халдлага гарсан Корат (бас Накхон Ратчасима гэгддэг) хотод Тайландын хамгийн том цэргийн хуарангуудын нэг байрладаг. Тус улсын иргэдийн галт зэвсэг эзэмших хувь хэмжээ дэлхийд дээгүүрт ордог юм.

Гэхдээ зэвсэгт халдлага гарах үзэгдэл харьцангуй ховорт тооцогддог.

 

Эх сурвалж: AFP

 

15:33 2020/02/09

17 цаг үргэлжилсэн зэвсэгт халдлагыг Тайландын тусгай хүчний мэргэн буучид зогсоож чаджээ. Нийт 26 хүний амийг хөнөөсөн нь одоогоор батлагдаад байгаа офицер Жакрапант Томма мэргэн буучийн суманд оногдож амиа алдсан байна. Хохирогчдын дотор хамгийн залуу нь 13 настай хүү байжээ.

Бямба гарагийн үдээс хойш Жакрапант хувийн өр төлбөрийн маргаанаас үүдэлтэйгээр цэргийн хуаранд гурван хүний амийг хөнөөснийхөө дараа зэвсэглэж, Корат хотын төв рүү явсан юм. Тэрээр "Terminal 21" худалдааны төвд дайран орж гал нээгээд суурийн давхарт нь хэсэг иргэдийг барьцаалаад байжээ.

 

Зураг
13 | 7 | 6 цаг