Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын бага хүүгийн хурдтай өсөлтийг хүмүүс гайхаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Трампын бага хүүгийн хурдтай өсөлтийг хүмүүс гайхаж байна
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Бэррон өнгөрсөн Баасан гарагт аав, ээжтэйгээ цуг явж байгаа нь хэвлэлүүдийн дуранд өртжээ.

Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь 13 настай хүүгийн биеийн өндөр байлаа.

Тэрээр 190 гаруй сантиметр өндөртэй гэгддэг ааваасаа ойролцоогоор 5-10 см өндөр болсон нь мэдэгдэж байв.

Олны нүдэнд төдийлөн харагдаад байдаггүй Бэрроны зураг, дүрс тэр дороо сошиал сүлжээнд тарсан байна. Олон хүн түүнийг NBA-д тогловол ирээдүйтэй хэмээн хошигнож байв.

Сэтгүүлч Кристин Руссел түүнийг “дэлхийн хамгийн өндөр 13 настан” гэж өргөмжилсөн бол CNN-ий нэвтрүүлэгч Бэтси Клэйн түүнийг “талархлын баяраас хойш лав 15 см өссөн байх” гэж ярьжээ.

“Daily Mail Online” сэтгүүл Бэрроны нурууны өндрийн тухай мэдээндээ “TRUMP TOWER” (Трамп цамхаг) гэсэн гарчиг өгсөн байна.

Бэррон Трамп нь Дональд Трамп, Меланиа нарын цорын ганц хүүхэд юм. Гэхдээ ерөнхийлөгч эцгээсээ өндөр болсон өөр хүүхэд бий гэнэ. Трампын өмнөх гэрлэлтээс төрсөн хоёр дахь хүү Эрик Трамп нь 193 см өндөр буюу эцгээсээ 2 см орчмоор өндөр юм байна.

 

Эх сурвалж: Business Insider