Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа таван камертай HUAWEI NOVA5T-г худалдаанд гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 20
Сурталчилгаа
 

Huawei (Huawei CBG) компанийн хэрэглэгчдийн бизнесс групп нь худалдааны дайнаас үүдсэн GOOGLE-тэй холбоотой асуудлаар багагүй шуугиан тарьж олны анхаарлыг татсан.

Гэтэл өнгөрсөн Даваа гараг буюу 1 сарын 13-ны өдрөөс гар утасны тоглоом болон гар утасны гэрэл зургийн хорхойтнуудад зориулан бүтээсэн HUAWEI NOVA5T ухаалаг гар утсыг Монголд худалдаанд гаргаж эхэлжээ. Уг утасны өмнөх загварууд нь Монголд орж худалдаалагдаж байгаагүй ба Малайз, Сингапур, Европын олон орнуудад Huawei-н хамгийн алдартай загваруудын нэг юм. Ийнхүү хэсэг чимээгүйхэн байсан HUAWEI-н шинэ гаргасан HUAWEI NOVA5T ухаалаг гар утасны талаар үндсэн гол гэсэн 3 онцлог зүйлсийг та бүхэндээ тоймлон хүргэе.

Gооgle: Уг загварт Google-ын бүх үйлчилгээнүүд хэвийн суурилагдсан, Google-ийн үйлчилгээтэй холбоотой ямарваа нэг өөрчлөлт байхгүй утас гэдгийг хамгийн түрүүнд онцлоё.

Энэхүү загвар нь хэрэглэгчдэд:

  • Өөр өөр үүрэг бүхий тусгай 5 камер,
  • Huawei-н шилдэг утаснуудад хийгддэг маш хүчтэй KIRIN 980 процессор,
  • Шинэ залуу үеийнхэнд зориулсан хажуугийн хурууны хээ мэдрэгч, дэлгэцэд суурилуулсан нүүрэн камер бүхий шинэлэг загвар гэсэн онцгой 3 элементийг зах зээлийн маш боломжит үнээр худалдан авах боломжийг олгосон.
  1. КАМЕР

Huawei гар утасны камертаа үргэлж шинэ технологийг шингээж ирсэн ба энэ ч утгаараа гар утасны гэрэл зургийн түүхийг шат ахиулсаар явдаг. Харин Huawei nova цувралын утаснууд нь тэдгээр хүчирхэг камертэй утаснуудын нэг бөгөөд, ялангуяа селфи камерын хувиар баруун Европ болоод Азийн зах зээлд өндрөөр үнэлэгддэг. 32 мегапикселийн өндөр нягтралтай  Selfie камер нь үсний жижигхэн сэв хүртэлх хамгийн жижиг элементүүдийг хамгийн тодоор гаргаж чаддаг аж. Арын камерын хувьд хиймэл оюуны технологи бүхий:

  • 48 MP өндөр нягтаршил бүхий үндсэн дуран
  • Байгалийн зураг авахад зориулагдсан 16 MP хэт өргөн өнцгийн дуран
  • Хөрөг зураг авахад зориулагдсан 2MP Bokeh Эффект дуран
  • Детайл зураг авахад зориулагдсан 2MP макро дуран

Гэсэн үндсэн 4 төрлийн дуран бүхийн камеруудтай ба эдгээрийн ачаар гэрэл зураг дээрх бүх деталийг тод гаргаж, гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд гэгээлэг бөгөөд чанартай зураг авах боломжийг олгож байгаа.

  1. ПРОЦЕССОР

HUAWEI NOVA5T гар утасны хамгийн гол давуу талуудын нэг бол түүнд суурилуулсан маш хүчтэй процессор KIRIN 980. Төв Азийн орнуудад тоглоомын хаан хэмээн нэрлэгддэг нь зүгээр ч нэг нэршил биш. Энэ утасны зах зээлд гаргасан үнэтэй харьцуулахад хачирхалтай нэг зүйл нь HUAWEI NOVA5T загварт маш үнэтэй бөгөөд өндөр чанартай  Kirin980 процессорыг суулгаж өгсөнд байдаг ба 6 GB RAM, 128GB ROM-той. Эдгээр нь хүчирхэг EMUI 9.1 үйлдлийн систем болон GPU Turbo 3.0-той хослоод ирэхээр дээд зэрэглэлийн загваруудтай нэгэн адил ямар ч гацалтгүй тогтмол ажиллагаатай байна гэсэн үг. Энгийнээр хэлэхэд ямар ч тоглоом болоод өндөр чанартай бичлэг үзэнгээ юм татах зэрэг гар утасны ямар ч хүнд үйлдлүүд дээр гацах болон дүрсний чанар унах гэх зүйлийг мэдрүүлэхгүй гэсэн үг.

Батарейний хувьд 3,750 mAh батарей ба цэнэглэлтэд ч мөн санаа зовох зүйлгүй. Учир нь 22.5W HUAWEI SuperCharge гэх технологиор ердөө 30 Минутад цэнэгээ 50+ хувь авдаг. 

  1. ЗАГВАР

Өнгөны хувьд Huawei-н бусад загвараас содон бөгөөд илүү өнгөлөг санагдсан. Гэрлийн ялгарлыг тодосгон тэгш гадарга дээр нь олон давхарга бүхий 3D-эффектийг холограф эффект зэрэг нь яалт ч үгүй нүдэнд тусна.

HUAWEI NOVA5T ухаалаг утас нь HUAWEI Punch FullView технологиор бүтээсэн 6.26 инчийн дэлгэцтэй бөгөөд 7.87 мм хэмжээтэй хамгийн нимгэн корпус нь ердөө 174 грамм жинтэй. Энэ нь утсыг нимгэхэн корпустой хэрнээ өргөн дэлгэцтэй болгожээ. Уг гар утсыг «Гүн хөх» болон харьцангуй цөөн ширхгээр «Үзмэн ягаан» гэсэн өнгөний өвөрмөц хоёр шийдлээр үйлдвэрлэсэн. Үзмэн ягаан өнгөтэй шилээр хийсэн корпус дээр nova star гэсэн лого сийлсэн, тэр нь гэрлийг ойлгож өнгө, сүүдрийн ялгарал бүхий хөдөлгөөнт давлагааг бий болгодог.

Ерөнхийдөө HUAWEI NOVA5T нь нийгмийн сүлжээндээ хамгийн өнгөлөг зургуудыг тавих хүсэлтэй эсвэл хаана ч, хэзээ ч хүссэн тоглоомоо саадгүй тоглох дуртай залуусын хувьд хамгийн сайн сонголт санагдсан.

Хаанаас авах вэ?

HUAWEI NOVA5T шинэ ухаалаг утас 1 сарын 13–аас эхлээд 1 сарын 27-нд худалдаанд гарах ба Монголд одоогийн байдлаар Мобиком, Солар Стар гэсэн 2 албан ёсны дистрибюторууд худалдаалж байна. Ирэх даваа гарагаас Юнител, Техно Зон гэсэн дистрибьюторуудаар худалдаанд гарах юм байна. Үнийн хувьд 1,199,000- 1,349,000 төгрөгөөр худалдаалагдах юм байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.