Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга долоон зөвлөхтэй болж байна.

Э.Мөнх-Очирын хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Үүний даргаагаар 2013-2019 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байв.

Ерөнхийлөгчийн долоон зөвлөх:

  1. Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа
  2. Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал
  3. Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан
  4. Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа
  5. Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга
  6. Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат
  7. Зөвлөх Э.Мөнх-Очир

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:

  • Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн.
  • Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.
  • Зөвлөх нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.
  • Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно. Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана гэж заасан байдаг. 

Харин Ерөнхийлөгчийн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр А.Гансүх, Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр Д.Дагвадорж хоёр ажиллаж байгаа билээ.

Зураг
10 | 6 | 4 цаг