Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компанийн хөлөг ослын үед газардах туршилтаа амжилттай гүйцэтгэлээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Илон Маскийн SpaceX компани өчигдөр туршилтын хөлгөө ослын үед газардуулах туршилтыг амжилттай гүйцэтгэлээ.

Ингэснээр Америкчууд өөрийн газар шороон дээрээс сансарт хөөрөх цаг ойртож байна.

Crew Dragon нэртэй туршилтын хөлөгт хоёр хиймэл сансрын нисгэгч сууж явсан бөгөөд Флоридагийн Канавералын хошуунаас хөөрснийхөө дараа 19 км өндөрт хиймэл осол үүсгэсэн байна. Хөлөг ослын дохио авмагцаа тээвэрлэгч пуужин Falcon 9-өөс өөрийгөө тусгаарлаж, дөрвөн шүхэр задалснаар далайд амжилттай буужээ.

Ингэснээрээ SpaceX-ийн хөлөг хүн тээвэрлэхэд аюулгүй болохоо батлан харуулж байна.

NASA 2014 онд америк сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлгийг бүтээх төсөлд Boeing, SpaceX компаниудыг шалгаруулж, тус бүр $4.2, $2.5 тэрбумын санхүүжилт олгосон юм.

Тус байгууллага 2011 оноос хойш сансрын нисгэгчдээ Оросын Союз хөлөгт төлбөр төлөн суулгаж, тойрог замд илгээж байгаа.

Туршилтын хөлөгт суулгасан хоёр ширхэг хиймэл сансрын нисгэгч нь бүх төрлийн мэдрэгчүүдээр тоноглогдсон бөгөөд газардах үед хүний биед үзүүлэх физик үйлчлэлийг хэмжиж байгаа юм.

Энэ туршилтыг 2019 оны зун явуулах төлөвлөгөөтэй байсан ч Crew Dragon хөлөг дөрөвдүгээр сард хийсэн туршилтын үеэр дэлбэрснээс хойшилж байжээ. NASA энэ оны зун анхны сансрын нисгэгчээ АНУ-ын хөлгөөр тойрог замд илгээх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Reuters