Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд цэргийн бүртгэл эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Нийслэлд цэргийн бүртгэл эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Цэргийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэлийг Нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болсныг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр мэдээллийн үеэр онцоллоо.

Мөн тэрбээр “Цэргийн бүртгэл ийнхүү хойшилж буй шалтгаан нь хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого зохион байгуулагдаж байгаатай холбоотой.

Нийслэл энэ жил “Нэг хот, нэг стандарт” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Иймээс нийслэлийн 173 хороон дээр цэргийн бүртгэлийн ажил нэг стандарт, загварын дагуу зохион байгуулагдана. 

Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана. Үүнд, 

  • Иргэн 18-50 нас
  • Дээд офицер /генэрал/ -65 нас хүртэл
  • Ахлах офицер – 60 нас хүртэл
  • Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч- 50 нас хүртэл 

Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 34 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн хөнгөлөлтийн үнэмлэх дээр тэмдэглэл хийлгэх ёстой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, цэргийн бүртгэлийн зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа С.Баярмагнай "Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 17-ын 3-т заасны дагуу хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр ногдуулна” гэв.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 цээж зураг 2 ширхэг

Иргэдийг бүртгэх цаг:

  • Ажлын өдөр: 09:00-19:00 цагт
  • Амралтын өдөр: Бямба 10:00-17:00 цагт,  Ням 12:00-16:00 цагт

Бүртгэх газар:

Өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын байранд