Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн охин компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ санхүүгийн тайлангаа тавилаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 20
Сурталчилгаа

“Ард санхүүгийн нэгдэл” компани 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа урьдчилсан байдлаар хувьцаа эзэмшигчдэдээ тайлагналаа. Тус компанийн охин компаниуд болох “Ард кредит”, “Ард даатгал”, “Монгол шуудан” зэрэг компани өнгөрсөн онд санхүүгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, олон төслийг амжилттай хэрэгжүүлж чаджээ. Тухайлбал, “Ард кредит” ББСБ 2018 онд 800 зээлдэгчтэй байсан бол 2019 онд 25.000 зээлдэгчтэй болжээ.

Тус байгууллагаас хөгжүүлсэн “Ард апп” аппликейшныг жил хүрэхгүйн хугацаанд 400.000 хүн татаж хэрэглэсэн амжилтыг тэд онцолж байв. “Ард кредит” ББСБ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 80.000 зээл гаргажээ. Ингэж ажиллаж чадсан “Ард кредит” ББСБ өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол “Ард даатгал” компани 1.7 тэрбумын ашгийг олжээ. Удирдлагуудын зүгээс даатгалын салбар хүнд, өрсөлдөгч олонтой нөхцөлд ажилласан учраас төлөвлөснөөс бага ашиг олсон гэж дүгнэж байв.

Тэгвэл “Ард санхүүгийн нэгдэл” найман тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. “Ард холдинг”-ийн хувьд амжилттай ажиллаж чадсанаас гадна томоохон хөрөнгө оруулалтыг ч хийж чадсан байна. Тухайлбал, “Ард лайф” компанид 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг удирдлагууд дуулгаж байв. 2019 оны хувьд тус группийн бас нэгэн онцлог үйл ажиллагаа бол тэтгэврийн шинэчлэл гэдгийг үйл ажиллагааны тайланд хүрэлцэн ирсэн зочид болон зохион байгуулагчид дуу нэгтэйгээр онцолж байлаа. Тэд 2020 онд ч томоохон хөрөнгө оруулалтуудыг шинэ салбаруудад хийхээр төлөвлөснөө дуулгасан юм.

Ингээд 2019 онд хэрхэн ажилласнаа компаниудын удирдлагууд ийнхүү ярьж байна.

Ард санхүүгийн нэгдэл хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

БИД АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ, ТҮҮНИЙГЭЭ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ТАЙЛАГНАХ ЁСТОЙ

 

-Хөрөнгө оруулагч үндэстэн болж, хүн бүр хуримтлалтай болъё. Ирээдүйгээ улам баталгаатай болгоё, айлаас эрэхээр авдраа уудалж дотооддоо хуримтлал үүсгэхээс гадна нөгөө талдаа үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бизнесмэн хүмүүс мөнгийг зөвхөн банкнаас зээлдэг байдлаар биш мөнгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгох боломжийг олгоё гээд бид цогт төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Хөрөнгийн бирж 1991 оны том хувьчлал явагдахаас эхлээд үйл ажиллагаа явуулсан гэхэд өнөөдрийн хөгжлийн түвшин нь чамлалттай. Нийт санхүүгийн зах зээлийн тав, арван хувь нь л Хөрөнгийн бирж дээр, бусад нь банкин дээр байдаг дүр зураг бий. Гэхдээ нөхцөл байдал бол сайжирч байгаа. Ард иргэдийн итгэл сэргэж байна, санхүүгийн мэдлэг нь дээшилж байна.

Нээлттэй компаниуд бондоор юм уу, хувьцаагаар мөнгө босгочхоод эргээд ажлаа тайлагнадаг байх нь асар чухал. Сүүлийн 30 орчим жил Хөрөнгийн бирж маань хөгжиж өгөхгүй, компаниудын хүүгүй санхүүжилт авах боломжийг хаагаад байсан зүйл бол өмнө нь явчихсан нөхөд маань булган сүүлтэй байж чадахгүй, жижиг хувьцаа эзэмшигчдээ гомдоодог. Мэдээлэл өгдөггүй, санхүүгийн алдагдалтай харуулдаг, ашигтай ажиллаж чаддаггүй, зарим нь дампуурдаг болохоор хүмүүс Хөрөнгийн биржид итгэдэггүй байсан. Тийм учраас бид нэгд ашигтай сайн ажиллах ёстой, хоёрдугаарт ажлаа тайлагнаж, аль болох энгийнээр хийж байгаа ажлаа ойлгуулдаг.

Бизнес гэдэг юун дээр тогтдог, хаанаас мөнгө орж ирдэг, бизнес хийхээр ямар зардал гардаг, ямар эрсдэл учирдаг вэ, энэ нь хувьцааны үнэд яаж нөлөөлдөг вэ, ашиг гарвал ногдол ашиг өгөх үү, эсвэл хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлээд ажиллах уу гэдэг дээр шийдвэрээ хэрхэн яаж гаргаж байгаагаа тайлбарлаж ойлгуулж сургалт явуулах ажлыг тал талаас нь хийх ёстой байдаг. Түүний нэг нь манай “Монгол шуудан”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард кредит”, “Ард даатгал” компаниудын 2019 оны урьдчилсан тайлан юм. 10.000 орчим хувьцаа эзэмшигчдэдээ бид нар ингэж ажиллалаа, ийм алдаа дутагдал олж, амжилтыг гаргалаа гэж ярьж байгаа юм.

 “Ард даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах:

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЗОРЬЖ АЖИЛЛАЛАА

 

-“Ард даатгал” компанийн хувьд 2019 онд 1.7 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Нэгж хувьцаанд ногдох ашиг өнгөрсөн 2018 онд 50.50 төгрөг байсан бол 2019 онд 69 төгрөг болж өссөн. Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ нэмэгдсэн сайхан жил байлаа.

Мэдээж зарим нэг бидний зорьсон тоонд зах зээлийн байдал, янз бүрийн эдийн засгийн хүчин зүйлээс болоод хүрч чадаагүй зүйлс бий. Бидний хувьд 2019 оныг ард иргэдэд эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалын хэрэгцээ шаардлагыг таниулах үндсэн ажлуудад чиглэгдсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалын хүрээнд монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорьж ажиллалаа. Ихэнх иргэд маань хувийн эрүүл мэндийн даатгалгүй байдаг. Улсын эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг ч түүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй. Харин компаниуд янз бүрээр хүмүүсээ үнэлүүлдэг. Зарим компани ажилчдаа 100 мянган доллараар үнэлж байна. Зарим нь багаар ч хийлгэж байна. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаарх мэдлэг маш их нэмэгдэж байна. Хуучин бол гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсын байгууллагууд ажиллагсдаа эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг байсан бол 2019 онд дотоодын компаниуд олноор хийлгэлээ.

Маш сайшаалтай үйл явдал бол энэ. Хууль эрх зүйн орчны хувьд энэ салбарт өөрчлөлт оруулах шаардлага бий. Хуулийн төслүүд дээр хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулбал тухайн төлсөн мөнгийг нь улсын татвараас чөлөөлөх маягаар зохицуулалтын санаачилга явж байгаа ч одоохондоо батлагдаагүй. Олон улсад үүнийг бол дэмждэг.

“Ард санхүүгийн нэгдэл” компанийн санхүү хариуцсан захирал Б.Золбоо:

БИДНИЙ ОНЦЛОХ АЖИЛ БОЛ “АРД АПП”-ИЙГ ШИНЭЧИЛСЭН ЯВДАЛ

 

-2019 онд бидний зорьж байсан хамгийн том ажил бол “Ард апп” аппликейшнийг шинэчилсэн үйл явдал байлаа. Үүнтэй холбоотойгоор үндсэн банкны бүртгэлийн системд дийлэнх компаниудаа холбож амжсан. Тиймээс нэгдсэн харилцагчдын дата баазтай болж чадлаа. Үүний хажуугаар “Хөрөнгө оруулагч үндэстэн форум”-ыг хоёр ч удаа зохиосон. Нийлбэр дүнгээрээ 2200 гаруй оролцогч ирсэн. Дараагийн том ажил бол бид жил бүр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийдэг. 2019 онд дөрвөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 1000 гаруй хувьцаа эзэмшигчдийн дунд хийлээ.

Мөн “Ард кредит”-ийн IPO-г өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Он дуусахад хоёр том хөрөнгө оруулалтыг хийлээ. “Ард лайф” руу 13 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн бол “Монгол шуудан” компанийн 3.6 хувийг нэмж худалдаж авсан. Тэгснээр бид группийн хэмжээнд 31 хувийг эзэмшдэг болсон гэсэн үг. Үйл ажиллагааны хувьд иймэрхүү амжилттай ажиллалаа. Харин ашиг орлогын хувьд 7.9 тэрбум ашигтай ажиллалаа. Манай баланс 83.2 төгрөгт хүрч, 38 хувиар өссөн. Өөрийн хөрөнгө буюу цэвэр хөрөнгө 50 тэрбумаас 62 тэрбумд хүрч чадсан амжилттай байна.

“Ард кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар:

2020 ОНД АЖЛАА УЛАМ САЙЖРУУЛЖ, ТА ИРЖ ГЭРЭЭГЭЭ ХИЙНЭ ҮҮ ГЭДЭГ БИШ БИД ОЧИЖ ХИЙДЭГ БОЛНО

 

-Бид өнгөрсөн онд илүү хүртээмжтэйгээр ажиллах, ялангуяа санхүүгийн үйлчилгээгээ яаж олж авах вэ, тэр бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг гарц шийдлүүдийг банк санхүүгийн байгууллага эрэл хайгуул хийж ирсэн. Энэ нь мэдээж 2017 оноос эхлэлтэй. Манай компанийн хувьд санхүүгийн цогц үйлчилгээний эхлэлийг банк санхүү, зээлийн үйлчилгээгээр иргэдэд хүрч дараа нь хувьцаа, даатгал  зэрэг бүтээгдэхүүн рүү орно гэдэг зорилтыг тавьсан. Бидний тооцоолж байгаагүй маш сайхан амжилт гарсан. 1.2 сая хүн зээл хүссэн байна. 400.000 хүн манай аппликейшнийг суулгасан. Манай “Ард Кредит”-ийн хувьд 200.000 харилцагч болж орж ирсэн. Эндээс 70.000 хүн зээл авсан байдаг. Зээлийн дундаж дүн 400.000 төгрөгт хүрсэн. 

Хүмүүс бидний гаргасан үйлчилгээн дээр олон сэтгэгдэл хэлж, бидний ажилд урам болж байлаа. Цаашид бид харилцагчдадаа илүү хэрэгтэй бүтээгдэхүүн хүргэх вэ гэдэг тал дээр цаашид ч анхаарна. 2020 онд энэ ажлаа улам сайжруулж, та ирж гэрээгээ хий биш бид очиж гэрээ хийх боломжийг эрэлхийлнэ. Манай “Call center” төв анх 20 хүнтэй ажиллаж байсан бол энэ жил 40 хүнтэй болсон. Олон улсын стандартаар хүлээлтийн хугацаа 20 секунд байдаг. Манайх 23 секунд байх жишээтэй. Жилдээ 280.000 хүний дуудлагыг нэг оператор ажлын найман цагт авдаг. Бид тэр хэмжээнд очиж чадсан. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр зарим хүмүүс ломбардад үнэт эдлэлээ тавих шаардлагагүй болж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг