2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S32
18°
21:00
S29
15°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сүлд” чуулгын уран бүтээлч “Мөнгөн мод” цомыг хүртлээ

ikon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож гаргасан онцгой амжилтыг үндэслэн оны шилдэг уран бүтээлчид “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.

 

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар “Шилдэг бүжигчин” номинацид 12 шилдэг бүжигчний хамт нэр дэвшиж, 2019 оны Монгол улсын “Шилдэг бүжигчин”-ээр шалгарч батламж, “Мөнгөн мод” цомын эзэн боллоо.

 

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар нь 2019 онд концертын 8 бүжгийн бүтээл, бүрэн хэмжээний 2 бүжгэн жүжгийг дэглэн найруулж, ХБНГУ - ын Штуттгарт хотноо зохион байгуулагдсан Олон Улсын бүжиг дэглээчдийн 23-р Solo Tanz Theater уралдааны 256 бүжиг дэглээчдээс “Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч” шагнал, БНСУ - ын Бусан хотноо зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн 2-р уралдааны Контенпорари этник бүжгийн төрөлд 2-р байр, БНСУ - ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон Улсын ардын урлагийн их наадамд хамтлагаар Тэргүүн байр, Улаанбаатар хот "Номадик баллет" сонирхогчдын VI уралдааны орчин үеийн бүжгийн төрөлд бүжгийн дэглэлтээр 1, 2, 3, 6 - р байр, Азийн ардын урлагийн их наадмын бүжгийн цөөхүүл төрлөөр Тэргүүн байр эзэлсэн юм.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

x