Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Италиас олдсон уран зураг Густав Климтийн хулгайлагдсан бүтээл мөн болохыг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олон жилийн өмнө хулгайлагдсан Густав Климтийн уран зураг саяхан Италийн нэгэн галарейн хананы завсраас олдсон болохыг урлагийн мэргэжилтнүүд өчигдөр зарлажээ.

Италийн умард нутгийн Пиаченза хотын галарейг цэвэрлэж байсан цэцэрлэгч уг бүтээлийг хананд нуусан байсныг өнгөрсөн сард олсон юм.

“Хатагтайн хөрөг” нэртэй уг бүтээл 1997 оны хоёрдугаар сард тус галарейд хийсэн засварын үеэр алга болсон байна.

“Бүтээл жинхэнэ болохыг та бүхэнд зарлаж байгаадаа би баяртай байна” гэж Пиаченза хотын прокурор Орнелла Кикка өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Хатагтайн хөрөг” нь Австрийн алдарт зураач Густав Климтийн 1916-1917 онд бүтээсэн уран зураг юм. Бүтээл сураггүй алга болсон нь дэлхийн урлагийн түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэгт тооцогддог байв.

Мэргэжилтнүүд уг бүтээлийг $60-$110 саяын үнэ хүрнэ гэж үздэг.

Өнгөрсөн сард бүтээлийг олсны дараа жинхэнэ болохыг нь тогтоох хүртэл Италийн төв банкны агуулахад хадгалж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press