Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр гишүүний зодооны бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Тайвантай зодолдож багагүй дуулиан дэгдээсэн ч хэн хэн нь гомдол гаргаагүй учир цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодооны бичлэг ил боллоо” гэх гарчиг бүхий дүрс бичлэгийг тараасан. Тиймээс Улсын Ерөнхий Прокурорын газраас дээрх дүрс бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд албан бичиг хүргүүлжээ.