УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бас нэгэн дуулианд нэр холбогдов. Тодруулбал, Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Тайван нар зодолдож багагүй дуулиан дэгдээжээ.
Бидэнд олдсон мэдээллээр “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баяр хэдхэн хоногийн өмнө болжээ. Уг баярт уригдсан Н.Номтойбаяр, Х.Тайван нар маргалдаж, зодолдсон байна.
Гэвч энэ асуудлаар хэн хэн нь гомдол гаргаагүй учир цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!