Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэйгээр хуралдана

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэйгээр хуралдана
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон байв. Гэвч тодорхойгүй шалтгаанаар одоо хүртэл эхлээгүй, ийнхүү хоёр цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. 

Тус дэд хороо таван гишүүнтэйгээс гурав нь буюу Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хуралдах боломжтой байгаа. Д.Лүндээжанцан Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож байгаа бол Ч.Улаан гадаад томилолттой байгаа аж. 

Ямартай ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэйгээр ч хамаагүй өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргах ёстой. Учир нь УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай билээ.