Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдвал би оролцохгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдвал би оролцохгүй
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд өчигдөр хүргүүлсэн байна.

Энэ дагуу маргааш буюу нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.   

Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос Их хуралд хүргүүлсэн талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодрууллаа.

ТэрбээрСүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй. 

Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэлээ. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж ахалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон ахмад гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагддаг билээ.