Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлгүүлэх саналыг УЕП-оос өчигдөр УИХ-д хүргүүлсэн билээ. 

УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдахаар болжээ. Тодруулбал, 

09:00 цагт Г танхимд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо,

09:30 цагт Их эзэн Чингис хаан танхимд Хууль зүйн байнгын хороо,

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Их эзэн Чингис хаан танхим 

10:00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан болно.