2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
16:00
S30
12°
17:00
S26
11°
18:00
S26
10°
19:00
S26
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 162.3 тэрбум төгрөг

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ингэж буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 18.4 хувиар, хулгайлах гэмт хэрэг 33.2 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 42 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10.9 хувиар, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 онд 207 бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.4 буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

2019 онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 162.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 16.0 хувиар буурсан бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 43.8 тэрбум төгрөгт хүрч 34.9 хувиар өсжээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирсон 30.8 мянган хүний 42.9 хувь нь эмэгтэйчүүд, 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд хэргийн улмаас нийт 8.7 мянган хүн гэмтэж, 930 хүн нас баржээ.

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 111 мянган хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оноос 29.4 хувиар, 15.3 мянган хүн баривчлагдсан нь 39.3 хувиар өссөн байна.

Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 2019 онд 17.1 мянгад хүрсэн нь өмнөх оноос 721-ээр өссөн үзүүлэлт аж.

 

Эх сурвалж: ҮСХ

x