Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрээр Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд "Mercedes Benz G-500" маркийн автомашин "Toyota Premio" маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас барсан, зам тээврийн ноцтой хэрэг гарчээ.

Замын хөдөлгөөний ачаалал бага байдаг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил гаргасаар байна.

Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс ажиллаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.