Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN

МҮХАҮТ-д

09:00 цагт “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын чуулган болно.

Туушин зочид буудалд

09:00 цагт Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран "Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Моннис тауэрын 1 давхарт

11:00 цагаас Оюу толгойн гэрээ эрх зүйн чадамжгүй нь нотлогдсон, мөн уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаарх дүгнэлтийг ил болгож ажлын хэсгийн гишүүд хэвлэлийн хурал зарлалаа.

Монголын үндэсний лавлагаа лабораторит

11:00 цагаас Олон улсын Мерск байгууллагаас хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж хандивлана.

Засгийн газрын III байранд

11:00 цагаас ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна.

МУЗН-ийн байранд

11:00 цагаас тус нийгэмлэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр "Бичил глобус" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Засгийн газрын XI байранд

11:00 цагаас Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, төрийн албыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагаас Орхон аймгийн Эрдэнэт хотын зарим иргэд МАНАН бүлэглэл түүний шударга бусын хонгилын талаар  баримттай мэдээлэл дэлгэж хэвлэлийн хурал зарлалаа.