2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цас мөсөн хотхоны энэ жилийн гол үзмэр нь 33 метрийн өндөртэй домогт финикс шувуу байжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
 

БНХАУ-ын Харбин хот нь Хятадын зүүн хойд хязгаарт орших Хэйлунжян мужийн төв бөгөөд 10.98 сая гаруй хүн амтай. Жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг цас мөсний баяр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай аж.

Энэ жилийн 36 дахь удаагийн цас мөсний баярт Харбин хоттой харилцаатай 21 орны 42 хотын 280 гаруй зочин төлөөлөгч оролцсон.

Баярын хүрээнд Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал, Харбин хотын шинэ чөлөөт бүсийг сурталчлах хурал, Олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн, Цас, мөсний хотхоны нээлт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдав.

Харбин хотод зохион байгуулагддаг олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн сүүлийн жилүүдэд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн цас, мөсөн хотхон дотоодын төдийгүй гадныхны зорин ирдэг газар болсон байна. Энэ жилийн нээлтийн арга хэмжээ болсон мөсөн хотхоны хувьд 600,000 ам метр талбайг эзлэх бөгөөд нийт бүтээлд 220,000 шоо метр мөс орсон байна. Мөсөн хотхоны бүтээн байгуулалт 12 дугаар сарын 20-доос эхэлж 360 цаг зарцуулсан аж.

Хэйлунжян мужийн Сунхуа мөрөнгөөр хүрээлэгдсэн Нарны арал дээр орших цасан хотхон нь ойролцоогоор 600,000 ам метр талбайг эзлэх бөгөөд бүтээлүүдэд 110,000 шоо метр хиймэл цас орсон байна.

Энэ жилийн гол үзмэр нь домогт финикс шувуу аж. Уг бүтээлийн урт 107 м, өргөн 25 м, өндөр 33 метр юм байна. Домогт шувууг бүтээхэд нийт 33.000 шоо метр цас оржээ. 

Цас мөсний хотхонууд нь нэгдүгээр сарын эхээр нээлтээ хийж ойролцоогоор 2-3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байна. Харбин хотын өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн бөгөөд гадны жуулчид төдийгүй дотоодын иргэдийг олноор хүлээн авдаг аж. Мөн энэ үеэр олон улсын мөсөн баримлын уралдаан явагддаг байна. Уралдаанд Монголын баг тамирчид сүүлийн жилүүдэд байнга оролцож, багагүй амжилт гарган медальт байруудыг эзэлж гол өрсөлдөгч багийн тоонд орох болжээ.

Энэ жилийн уралдаанд 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд тэдний төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар уулзаж амжилт хүссэн юм.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x