Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Parasite” киног HBO компани телевизийн цуврал бүтээл болгохоор шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын найруулагчийн дуулиант уран бүтээл “Parasite” кино 2019 оны турш шүүмжлэгчдийн болон фэнүүдийн анхаарлын төвд байсан. 

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хүртэл уг киноны фэн гэдгээ зарлаад байгаа.

Тэгвэл HBO компанийн найруулагч Адам Маккэй Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хотой хамтран “Parasite”-ийн цөөн ангитай (limited series) цувралыг бүтээхээр болжээ.

Адам Маккэй нь HBO сувгийн “Succession” цувралаар танил болсон найруулагч юм.

Бон Жүн Хо өчигдөр Variety сэтгүүлд ярихдаа шинэ бүтээл нь уран сайхны киноныхоо давтсан хувилбар болохгүй, харин өргөтгөсөн хувилбар болно гэж мэдэгджээ.

“Цуврал болгох тухай бодох үед надад өргөтгөсөн зохиолын санаа орж ирж байна. Намайг анх зохиолыг нь бичиж байхад хоёр цагийн урттай кинонд багтааж үзүүлэх боломжгүй маш олон санаа гарч байсан. Гаргаж чадаагүй энэ санаануудаа Адамтай удахгүй ярилцана” гэж Бон Жүн Хо ярьсан байна.

Өмнөд Солонгосын нийгэм дэх баян хоосны ялгааг үзүүлсэн эмгэнэлт инээдмийн, триллер төрлийн уг кино 2019 оны Каннын кино наадмын тэргүүн шагнал, Алтан бөмбөрцөг наадмын шагнал зэрэг хэд хэдэн шагнал хүртээд байгаа бол 2020 оны Оскарын шагналын зургаан төрөлд нэр дэвшээд байна.

“Parasite” кино өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлээсээ $23 саяыг, гадаад зах зээлээс $130 саяыг олжээ.

 

Эх сурвалж: CNET