Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын драмын эрдмийн театрыг нураах тухай албан бичиг ирээгүй"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Драмын театрын байрыг нураах албан бичиг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Улсын драмын эрдмийн театрыг буулгах тухай албан тоот ирээгүй" гэлээ.

Мөн нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ "Драмын театрын барилгыг нураах албан хүсэлт гаргаагүй" гэх хариу өгөв. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ч Улсын драмын эрдмийн театрыг нураах тухай албан бичиг гаргаагүй хэмээн мэдээлэв.

Түүнчлэн өнөөдөр цаг үеийн асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Төрийн ордонд мэдээлэл хийх аж.

Улсын Драмын эрдмийн театрыг шинэчлэн барих ажлын төсөвт өртөг 52 тэрбум бөгөөд үүнээс хоёр тэрбумыг энэ онд төсөвлөсөн билээ.