Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн төлөөх нийтийн залбиралд ГХЯ болон ЭСЯ-ны төлөөлөл оролцжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mangal Mangala фэйсбүүк хуудсаас авав.
00:00 00:00
Австралийн төлөөх нийтийн залбиралд ГХЯ болон ЭСЯ-ны төлөөлөл оролцжээ
Sara, ikon.mn - text to speech

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр Австралид гарч буй гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдлээ.

Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд Автрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, доктор Алекс Стивенс болон ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос нар оролцсон байна.

 
Гэрэл зургийг Mangal Mangala фэйсбүүк хуудсаас авав.

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учраад байгаа юм.

Гандантэгчэнлин хийдийн зүгээс энэ мэт буян номын үйлийг зохион байгуулахдаа холбогдох албаныханд мэдэгдэн, зарим тохиолдолд хамтран зохион байгуулдаг гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь хэлж байв.