Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Би хулгай хийж байгааг нь мэдээгүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Би хулгай хийж байгааг нь мэдээгүй"
Sara, ikon.mn - text to speech

Өвлийн улиралд буюу арваннэгдүгээр сараас хойш өсөх хандлагатай байдаг малын хулгайн гэмт хэрэг энэ онд өмнөх онуудтай харьцуулахад өссөн дүнтэй байгааг Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар хэлэв.

Түүнчлэн махны эрэлт, үнэ нэмэгдэх үед хулгайн тоо өсөх хандлага ажиглагддаг байна.

Сар шинийн баярын бэлтгэл эхэлж, махны эрэлт нэмэгдэж буй энэ үед малын хулгай хийдэг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, үйлдэл дээр нь баривчилжээ.

Тэгвэл үйлдэл дээрээ баригдсан этгээдүүд бараг бүгдээрээ  "хулгай хийгээгүй" гэх тайлбарыг өгөв. Тэдний тайлбарыг багцалбал,

  • Би хулгай хийж байгааг нь мэдээгүй. Машин бариад өгөөч хэмээн дуудахаар нь яваад очсон.
  • Найз маань бензин хийгээд өгье хөдөө яваад өгөөч гэсэн болохоор яваад очсон. Найзууд маань мал хулгайлдаг гэдгийг мэдээгүй.
  • Өмнө хулгайн хэргээр ял эдлээд гарсан учраас хулгай хийхгүй байгаа. Зах дээр ажилладаг.
  • Машины дугуй хагарчихлаа, дугуй авчраад өгөөч гэхээр нь очсон.
  • Гэрээсээ мах бэлдэж байна гэж ойлгосон.

Хоёр автомашинтай явж байгаад үйлдэл дээрээ баригдсан этгээдүүдийн дөрөв нь машин барьж байсан гэх бөгөөд машиныг бас өөрийнх нь биш хэмээх тайлбарыг өгч байв.

Зохион байгуулалттай бүлэг байдлаар хулгайн хэрэг үйлддэг эдгээр 11 этгээдийн 10 нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд бүгдээрээ орон нутгийн харьяалалтай юм байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс малчдад хандан малаа байнгын хариулгатай байлгахыг анхааруулж байлаа.