Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ

Б.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ
Sara, ikon.mn - text to speech

Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 7-ны шөнө газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ. 

11 этгээдийг Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар "2019 оны тавдугаар сараас хойш Төв аймгийн нутаг дэвсгэрт малын хулгай, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатарт орон байрны хулгайг бүлэглэн үйлдсэн этгээдүүдийг нэгдүгээр сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон тооны бод малыг хулгайлан, нядалж байхад нь үйлдэл дээр нь илрүүллээ.

Дээрх этгээдүүд 7-8 удаагийн үйлдлээр Төв аймгийн нутаг дэвсгэрээс 25-30 тооны малыг хулгайлсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хулгайн махаа Эмээлт захын Э, А, Х гэх ченжүүдэд зарж боррлуулж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон.

Мөн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт орон байрны хулгай хийж авсан эртний эдлэл, цахилгаан барааг Нарантуул, Хархорин зах дээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлийг нь тогтоогоод байна.

Хоёр тээврийн хэрэгсэлтэй гэмт хэрэг үйлддэг эдгээр 11 этгээдийн 10 нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Тухайлбал, хоёр нь зургаан удаа ял шийтгэл эдэлсэн бол нэг нь хүн хөнөөх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдлээд суллагдсан байна.

Дандаа бэлчээрт байгаа бод малыг нядалддаг зохион байгуулалттай энэ бүлэг этгээдүүд бүгдээрээ орон нутгийн харьяалалтай. Нэг нь Архангай, бусад нь Төв аймгийн харьяат" гэсэн мэдээллийг өглөө.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, ченжүүд энэ хэрэгт ямар оролцоотой байсныг тодруулах юм байна.