Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Туршилт хийх угаарын хий мэдрэгч төхөөрөмж Стандарт, хэмжил зүйн газарт ирээгүй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Стандарт, хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн стандартын талаар мэдээлэл хийлээ.

Видео үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/720952871786114/

Хэмжил зүйн газрын дарга Д.Дамбасүрэн "Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянах юм. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир тодорхой туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна.

Төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг батлавал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй" гэв. 

 
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж /Гэрэл зургийг Mpa.mn/

Туршилтыг хийхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгааг хэмжих аж.  

Өнөөдрийн байдлаар туршилт хийх бэлэн төхөөрөмж тус газарт ирээгүй хэмээн мэдэгдлээ.

Стандарт, хэмжил зүйн газраас стандарт боловсруулахгүй цаг хугацаа алдаж байна хэмээн мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.

Угаарын хий мэдрэгчийн стандартыг боловсруулах төсөлд мэдрэгч төхөөрөмж нь дотоод орчинд угаарын хийн концентраци

  • 30 ppm болоход 120 минут,
  • 50 ppm болоход 60 минутын турш түгшүүрийн дохио өгч,
  • 100 ppm болсон үед 10 минутын турш дохио өгдөг байхаар боловсруулжээ.

Харин ppm нь ямар түвшинд байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тэд хариулж чадсангүй.