Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс шууд авснаар 2.5 тэрбум төгрөг хэмнэж байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс шууд авснаар 2.5 тэрбум төгрөг хэмнэж байна"
Sara, ikon.mn - text to speech

Угаарын хий мэдрэгчийн эхний ээлжийн 80 гаруй мянган ширхгийг энэ долоо хоногт авчирч байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 220 орчим мянган өрхийн 170 орчим мянгад нь энэ жил угаарын хий мэдрэгч суурилуулах бөгөөд үүнд 3.5 тэрбум төгрөг зарцуулж байгааг тэрбээр сэтгүүлчдэд хэлэв. 

"CO буюу нүүрстөрөгчийн дан ислийг мэдрэх шаардлагын үүднээс 37 байгууллага нэг бүрийг 27-30 мянган төгрөгт нийлүүлэх санал ирүүлсэн. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газраас тухайн төхөөрөмж нийлүүлэх байгууллага нь стандартад нийцсэн эрх авсан байх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл манай улсад ийм эрхтэй нэг ч байгууллага байгаагүй. Үүнээс гадна үнийг саналыг нийслэлийн Засаг дарга үнэтэй байна гэж үзээд арваннэгдүгээр сард шийдвэр гаргаж, үйлдвэрлэгчээс нь шууд авахаар болсон. Мөнгийг нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 6 тэрбум төгрөгөөр шийдэхээр шийдвэр гарсан байсныг ийнхүү үйлдвэрлэгчээс нь авснаар 3.5 тэрбум төгрөгт багтаан авахаар болсон буюу 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна" гэлээ. 

Угаарын хий мэдрэгчийн эхний 50 гаруй хувь нь энэ долоо хоногт Хятадаас орж ирэх бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан төрийн албан хаагчид айлуудад суурилуулахад оролцож ажиллана гэдгийг тэрбээр нэмж хэлэв.