Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлжээ

ikon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлжээ
Sara, ikon.mn - text to speech

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. 

Тодруулбал, 2020.01.06-ны 17:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын  4-р баг “Улаан-уул” гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас баржээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

 


Эх сурвалж: ТЦА