Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төлөөлөгчид АНУ-тай худалдааны гэрээ байгуулахаар Вашингтонд зочилно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ нар

Хятадын засгийн газрын төлөөлөгчид нэгдүгээр сарын 13-ны өдөр АНУ-тай нэгдүгээр шатны худалдааны гэрээг үзэглэхээр Вашингтонд айлчлах гэж байгааг Бээжингийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Төлөөлөгчдийг Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ ахлахаар болсон байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр гүрний хооронд худалдааны гэрээнд гарын үсэг зурах ёслол нэгдүгээр сарын 15-нд Цагаан ордонд болох тухай шинэ жилийн үеэр зарлаж байв.

Худалдааны дайныг бүрмөсөн зогсоогоогүй ч нэгдүгээр шатны гэрээ нь сөргөлдөөнийг намжааж, өмнө нь тогтоогоод байсан импортын татваруудыг цуцлах буюу бууруулж байгаа.

Трампын засаг захиргаа уг гэрээг АНУ-ын томоохон ялалт гэж сурталчилж байгаа бол Хятадын тал гэрээг нөхцөл байдлыг тогтвортжуулах зорилготой гэж тайлбарлаад хэтрүүлж ярихаас зайлсхийж байна.

Дональд Трамп нэгдүгээр шатны гэрээг байгуулагдсаны дараа Бээжинд айлчилж, дараагийн шатны яриа хэлэлцээг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа шинэ он гарахын өмнөхөн твиттер хуудсандаа мэдээлж байв.

Гэвч Бээжингийн тал Трампын айлчлал болон хоёр дахь шатны хэлэлцээ хэзээ эхлэх талаар ямар нэг мэдээллийг албан ёсоор өгөөгүй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post