Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймаг Даланзадгад хотноо “Залуучуудын Нийгмийн Энтрепрэнёршип форум”-ыг амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг
 

 

Уг форум нь Өмнөговь аймаг дахь  залуучуудын гарааны бизнес эрхлэлт (энтрепренёршип)-ийн эко системийг сайжруулахад хувь нэмрээ оруулах тухайлбал төрийн бодлого, хууль эрхзүйн орчныг оновчтой болгох, энтрепренёруудыг дэмжигч байгууллагууд, санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн энтрепренёршипийн ойлголт болон чиг хандлагыг тодорхойлох, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр таатай орчин-экосистемийг бий болгох, залуучуудын энтрепренёрлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, чиг хандлагыг гаргаж ирэх, бие даан бизнес эрхлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэн зохион байгуулагдсан.

 

“Залуучуудын Нийгмийн Энтрепренёршип Форум” нь  дараах 6 хүрээнд явагдаж форумд оролцогч бүр өөрийн санал бодолоо  аймгийнхаа бизнесийн орчнийг хөгжүүлэхийг төлөө илэрхийллээ. Форумаас гарсан шинэ санаа, зөвлөмж, шүүмжлэлийг  нэгтгэн  аймгийн удирдлагуудад хүргүүлж цаашид нутагтаа гарааны бизнесийг цэцэглэн хөгжүүлэхийн төлөө хамтран  ажиллахыг хүслээ.

 
  1. Бодлогын орчин (орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, чиглэл, хөрөнгө оруулалт болон бусад татвар, хөнгөлөлт хууль эрх зүйн  бодлогын дэмжлэг, залуучуудын эрх ашиг хамгаалах шийдвэрүүд, цаашдын стратеги)
  2. Санхүүжилтийн хүртээмж (Залуучуудын бизнесийг дэмжих бичил жижиг зээлүүд, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнүүд)
  3. Энтрепренёршип соёл (Залуучуудын нийгмийн байдал, бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл хэр байгаа, шинийг санаачлах инновац нэвтрүүлэх хандлага, нийгмийн энтрепренёр соёл ямар байгаа болон энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаа, туршлагатай энтрепренёрүүдийн үзэл бодол туршлага хуваалцах
  4. Дэмжлэг (Залуучуудыг хөгжүүлэх, идэвхжүүлэх үйл ажиллагаанууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаа)
  5. Хүний нөөц (Залуучуудын тоо хэмжээ, хүн амд эзлэх байр суурь, боловсролын түвшин, бизнес эрхлэх чадамжтай холбоотой асуудлууд, бизнес эрхлэх чиглэлийн ур чадвар олгох сургалт, зөвлөгөө, хөгжүүлэх боломжууд

Зах зээл (зах зээлд холбох, тэдний бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг дэмжих зэрэг бусад дэмжлэг үзүүлэх боломжит байгууллагууд, уул уурхай, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын   хэрэгжүүлж буй бодлого төсөл хөтөлбөрүүд).

Өмнөговь аймгийн “Залуучуудын Нийгмийн Энтрепренёршип Форум”-ыг  Оюу толгой ХХК Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Хөгжлийг Дэмжих сан, НҮБ-ын Хүн Амын Сан санхүүжилтээр Залуучуудын энтрепренёршипыг дэмжих төслийн хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ зохион байгуулсан ба хамтран зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүдэд, залуучуудын газар амжилттай хамтран зохион байгууллаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.