Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН Сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас УИХ-ын Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уг хуульд хориг тавихыг хүсэхийн зэрэгцээ эрх баригчдаас гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж буйгаа мэдэгдлээ.  

Уг шаардлагад: 

  • Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх,
  • Жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах, 
  • Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, 
  • Сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг зарчмыг хуульд тусгахы тус тус шаарджээ. 

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сонгуулийн хуульд бүхэлд нь болон холбогдох заалтад хориг тавих хүсэлт гаргалаа. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна. 

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ асуудал дээр төрийн тэргүүн ч гэсэн үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэц. Мөн бид НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэлээ. 

Зураг
10 | 5 | 4 цаг