Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дамдинсүрэн: Аарцан үрэл чихрийг орлоно, эрүүл мэндийг хамгаална

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Техникийн шинжлэх ухааны доктор /SC.D/ профессор Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын малын тоо толгой жил ирэх тусам нэмэгдэж байна. Харин малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл талдаа хэр сайн хөгжиж байна вэ. Таны хувьд малын гаралтай сүү, цагаан идээг боловсруулж, шинэ бүтээгдэхүүн гаргах чиглэлд ажилласан туршлага арвин шүү дээ? 

-Монгол Улс нүүдлийн соёл иргэншилтэй, бэлчээрийн мал аж ахуйн хөгжсөн орон. Бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа ашиг шимээ боловсруулдаг буюу эртний уламжлалтай ард түмэн шүү дээ. Сүү цагаан идээг боловсруулдаг уламжлалт мэдлэг нь технологитой дүйхүйц болсон. Гэхдээ уламжлалт мэдлэг гэдгийг шууд технологи гэж ойлгож болохгүй. Технологи бол үйлдвэрлэл дээр түлхүү яригдана. Жишээ нь, монголчууд сүүг үндсэн гурван аргаар боловсруулдаг. Эхнийх нь дулааны аргаар боловсруулах буюу сүүгээ хөөрүүлж, өрөм гаргаж авах. Дараагийнх нь ферментийн технологи. Энэ нь тараг бүрэх, хоормог, айраг исгэх, эндээс аарц зэрэг бусад зүйлийг гаргаж авч, ааруул хийдэг.  Гурав дахь нь сүүг хүчил дулааны аргаар ээдүүлж, уургийг нь ялгаж авдаг. Ялгаж авсан уургаараа сүүн хуруут, бяслаг, ээзгий зэрэг бүтээгдэхүүн хийдэг. Орчин үед бид энэ уламжлалаа хэрхэн үйлдвэрийн технологи руу шилжүүлэх вэ гэдэг асуудлыг Монголд ТЭСО компанийнхан шийдсэн.

-ТЭСО компанийн инноваци шингэсэн “Зөв” брэндийн шинэ бүтээгдэхүүн дээр таныг зөвлөхөөр ажилладаг гэж дуулсан. Зөв брэнд 2020 оны босгон дээр нэр төрлөө нэмэгдүүлж Зөв“Аарцан үрэл” гэсэн шинэ бүтээгдэхүүнийг гаргажээ. Энэ шинэ бүтээгдэхүүний онцлогийг та хэрхэн дүгнэсэн бэ?

 -Монголын цагаан идээ боловсруулах арга нь Европ дахинд байдгаас тэс өөр арга, мэдлэг юм. Тийм учраас ТЭСО корпорацийн “Милко”-гийнхон энэ төрлийн бүтээгдэхүүний төсөл дээрээ маш санаачилгатай ажилласан байна. Уламжлалт аргаар исгэсэн хоормог гэж байдаг. Зарим газар ингэж айраг исгэхдээ эхлээд тосыг авчихаад дараа нь исгэсэн хоормогоо халаагаад аарц болгодог. Энэ аарцаа яаж бүтээгдэхүүн болгож, зах зээлд хэрхэн гаргах уу гэдэг нь гол асуудал болж байсан. Өнөөдрийг хүртэл уламжлалт аргын дагуу аарцаар ааруул л хийж ирсэн. Нэгд, аарц исгэлэн амт, үнэртэй. Хоёрт, хатаачихаар орчин үеийн хэрэглээнд хатуу ааруул тийм ч сайн биш. Нөгөө талд хатуу ааруул идэх бат бөх шүдтэй хүн ховордож байна. Тиймээс ямар байдлаар аарцыг бүтээгдэхүүн болгож зах зээлд оруулах уу гэдэг асуудал гарч ирнэ. Хамгийн түрүүнд аарцаа үйлдвэрийн аргаар хатааж хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Вакум орчинд 60 хэмд халаах технологийг Монголд ТЭСО-гийнхон нэвтрүүллээ. Вакум аргаар хатаах технологийг лабораторид олон удаа туршиж, баталгаажуулсан. Ер нь инноваци шингэсэн бүтээгдэхүүн гаргана гэдэг нь эхлээд шинэ санаа төрлөө, түүнийгээ үйлдвэртээ ойртуулж туршлаа, лабораториор шинжилнэ, батална. Лабораторийн бүх үзүүлэлт, үр дүн сайн гарвал одоо үйлдвэрлэлд нэвтрүүлбэл ямар вэ гээд дахиад төсөл хийдэг. Яг энэ зарчмын дагуу төслөө хийж, аарцыг вакум аргаар хатаадаг технологийг ТЭСО нэвтрүүлж байна. Би ч энд гар бие оролцож, зөвлөж ажилласан. Энэ технологи дээрээ тулгуурлан “Аарцан үрэл” гэсэн шинэ бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргалаа.

-Вакум аргаар хатаах технологийн гол давуу тал юу вэ. Шинээр гарч байгаа “Аарцан үрэл” нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй, ямар ач холбогдолтойг Та тайлбарлаж өгч болох уу? 

-Эхлээд аарцаа битүү, даралт багатай орчинд хатаана. Температур нь маш бага. Монголын борц сайхан амттай байдаг чинь манай улсын цаг уурын нөхцөл байдалтай холбоотой. Яагаад гэвэл агаарын температур бага учраас чийг маш сайн ууршдаг. Вакум орчин яг үүнтэй адилхан. Аарцны чийгийг авчихаад бусад зүйл хэвэндээ үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүний бүтэц найрлагад өөрчлөлт орохгүй. Уламжлалт бүтээгдэхүүн, ялангуяа исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх явцад хүний ядарсан булчин, эд эсийг тэтгэдэг амин хүчлүүдийг сэргээдэг. Хоёрт, манайд ясны сийрэгжилт их байна гэж ярьдаг, энэ үнэн. Жил ирэх тусам монголчуудын цагаан идээний хэрэглээ багасч байгаа. Хүн кальцийн дутагдлаа бүрэн хангая гэвэл өдөрт 1.2 литр сүү уух хэрэгтэй болдог. Гэтэл бодит амьдрал дээр хүн өдөрт ийм их сүү, тараг уух боломжгүй. Тиймээс кальци агуулсан бусад бүтээгдэхүүнээс дутагдлаа нөхөж байх ёстой. Орчин үеийн шим судлалын эмч нар, эрдэмтэд хүнд хамгийн хялбархан шингэдэг хэлбэр нь исгэлэн сүүн хэлбэрт байдаг кальци гэж тодорхойлж байна. Хоёр дахь том ач холбогдол нь энэ шүү. Гуравт, хүний гэдэсний микрофлорыг амьд микрофлортой бүтээгдэхүүн хэрэглэж сайжруулна, эсвэл байгаа бактерийн үйл ажиллагаа дэмждэг. Уламжлалт аарцаа гаргахдаа өндөр температурт нэлээд удаан хугацаагаар барьсан учраас лактулоз үүсчихдэг. Ажиглавал нэрмэлийн аарц шардуу өнгөтэй байдаг. Энэ бол лактулоз үүссэнийх. Вакум аргаар хатаахад энэ лактулоз нь ямар ч өөрчлөлтгүй байдаг. Ийм гурван том ач холбогдолтой, жижиг савлагаатай “Аарц үрэл” гаргаж байна. 

-Эцсийн бүтээгдэхүүн болгоход өнгө амт оруулагч хэрэглэдэг шүү дээ. Энэ нь үндсэн бүтээгдэхүүний чанар, агууламжид хэр нөлөөлөх вэ?

-Нэрс, чацарганыг аарцтай хольж аарцан үрэл гаргаж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, нэрс, чацарганын бэлдмэлийн нэмэлттэй бүтээгдэхүүн гэсэн үг. Байгалийн гаралтай жимсийг ашиглаж байгаа нь өөрөө витаминлаг чанарыг улам нэмэгдүүлнэ. Энэ нь өөрөө эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр болж байгаа. Энэ бүхнийг хараад ТЭСО-гийнхон хүний эрүүл мэндийг дэмжих нийгмийн том төсөл хэрэгжүүлж байна гэж харж байгаа. Компанийн жинхэнэ нийгмийн хариуцлага гэдэг бол энэ. Яах вэ, ядарсанд хүнд хэдэн төгрөг өгөх чинь нийгмийн хариуцлага мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь олон хүнийг, нийгмийг хамарсан эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүн болсон. Олон хүнийг хамарсан бүтээгдэхүүн хийж,  ард нийтээрээ хэрэглэж, ач холбогдлыг нь ойлгуулаад байвал үүн шиг том ач холбогдол байхгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчидтэйгээ нийлж өвчлөхгүй, эрүүл байхын төлөө тэмцэх гэж байна шүү дээ. Ер нь хүн эрүүл байхдаа л зөв хооллож, бие организмынхоо хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангаж байх ёстой. Хүн урт насалж, эрүүл саруул явж байгаа нь бие организм хэвийн тогтвортой, бодисын солилцоо сайн байгаатай холбоотой. Энэ хугацааг л аль болох хурдасгах хэрэгтэй. Аарцан үрэл үүнд хувь нэмэр оруулж байна шүү дээ. Вакум аргаар хатаасан аарцан үрэл нь кальцийн дутагдлыг хангаж, булчингийн үйл ажиллагаа сэргээх, эд эсийн микрофлорыг тэтгэнэ. Энэ бүхэн хангадаад ирвэл организмын эрүүл тогтвортой үйл ажиллагаа илүү сайжирч, хэвийн төвшиндөө байна.  Үүнийг маркетингийн хэллэгээр маркентиг-3 гэж нэрлээд байгаа. Маркентингийн шинэ үзэл баримтлал. Нийгмийн сайн сайхны төлөө компани ажиллаж байна гэсэн үг.

-Зөв аарцны ундаа гээд шингэн ундаа байгаа шүү дээ. Одоо Аарцан үрэл гэж гарлаа, цаашдаа инноваци шингэсэн өөр төрлийн бүтээгдэхүүн гаргаад явах бүрэн боломжтой юу ?

-Эдгээр бүтээгдэхүүнд “Зөв” брэндийн цувралууд юм. “Зөв” эхлээд шингэн ундаа байсан, дараа нь нунтаглаж, буцалсан усанд найруулж уух боломжтой болсон. Гурав дахь нь аарцаа вакум орчинд хатааж “Аарцан үрэл” хийдэг болж байна. Цаашдаа таргаар инноваци шингээсэн бүтээгдэхүүн хийхийг үгүйсгэхгүй. Тарагийг вакум орчинд хатааж байгаад дараа нь тараг бүрэхэд бүрэлдэж байсан. Өөрөөр хэлбэл, амьд микроф нь хэвэндээ үлдэж байна гэсэн үг. Ер нь нам температурт хатааж байгаа учраас ашигтай уураг, витамин хэвэндээ үлдэнэ. Тэгэхээр ирэх жилээс магадгүй тараг руу чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гарах байх. Ер нь амьд микрофыг хүнд хүргэх инновацийн судалгааны ажил аль хэдийнэ эхэлсэн байгаа шүү.

 

-Цагаан идээг монголчууд уламжлалт аргаар хэрэглэж байна. Гэхдээ бид сүү цагаан идээгээ дэлхийн зах зээлд гарахын тулд яалт ч үгүй инноваци шингээсэн бүтээгдэхүүн болгох шаардлага бий. Үүний эхлэл нь өөрөө “Зөв” брэндийн цувралууд Монголд анхдагч  болж байна шүү дээ?

-Тийм. Хэрэглэгчийнхээ зах зээлийн шаардлагыг компаниуд биелүүлэх үүрэгтэй. Саяхан Хятадууд ирээд ТЭСО-гийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаад явсан. Шинээр гарч байгаа “Аарцан үрэл”-ийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Харин “Зөв” аарцны ундааны хувьд исгэлэн амттай байгаа учраас амтыг нь зөөлрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байсан.  ТЭСО-гийнхон бүтээгдэхүүний үндсэн суурь нь аарц хэвээрээ байна, харин нэмэлт бүтээгдэхүүнээр амтыг нь зөөлрүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Зах зээл юу хүсч байна, тэрийг л хийнэ шүү дээ.

Аарцан үрэлд хүүхдүүд маш дуртай байна лээ. Чихрийг орлоно, дээр нь эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болсон. Мөн гадаадад байгаа монголчууддаа зориулсан маш сайн бүтээгдэхүүн болсон. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бөгөөд сав баглаа боодол нь олон улсын чанар стандартыг хангаж байгаа учраас гадагшаа экспортлох боломжтой юм. Манай улс Хятадтай сүү цагаан идээ нийлүүлэх хоёр улсын хэлэлцээр удахгүй батлагдана. Ингэснээр зах зээл улам л тэлэх боломжтой болно.    

-Цаашдаа сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар боломжууд байна гэж та хардаг вэ?

-Монгол сүүний хоёр эх үүсвэр бий. Хамгийн том эх үүсвэр нь бэлчээрийн мал аж ахуй. Манайх шиг таван төрлийн малын сүүг саадаг улс цөөн. Олон Улсын сүүний холбооны мэдээнд гүүний сүү гэж байдаггүй. Ингэний сүү гэж бий. Бас л дэлхийд ховор. Харин Монгол Улсад бий. Ямааны сүү сүүлийн үед дэлхийн зах зээлд үнэтэй бүтээгдэхүүн болж байна. Ямааны сүүний  уургийн бүтэц жижиг хэлбэрээр тархсан байдаг учраас хүүхэд, настай хүмүүст их тохиромжтой.  Манайд яамны сүүний нөөц асар их бий. Үүнийгээ л зөв ашиглах тал дээр малчид, хоршоологчид, боловсруулах үйлдвэрүүд, борлуулагчид анхаарах хэрэгтэй байна.

Эцэст нь, нэг зүйл анхааруулж хэлэхэд, хэрэглэгчид цагаан идээнд хольж хэрэглэдэг сахрын хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж зөвлөе. Сахар нь сүү, цагаан идээн дэх шим тэжээлэг чанарыг алдагдуулдаг. Сүүлийн үед Монгол хүний чихрийн хэрэглээ хэт өндөр болж, ундаа бүгд сахартай. Хөдөөгийн малчид ч цагаан идээгээ зүгээр хийж чадахаа больсон байна. Ааруул, аарц, тараг гээд бүгд элсэн чихэртэй. Японы эрдэмтэн 200 гаруй диабиттай хүнд үзлэг хийгээд энэ өвчин өөхнөөс, уурагнаас болоогүй. Харин энэ өвчлөл нь зөвхөн чихрээс болсон гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр чихрээс татгалзаж, уламжлалт сүү цагаан идээ, аарцаа хэрэглэх нь эрүүл мэндэд илүү тустай.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг