Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Мөнгөний бодлогын хүү өөрчлөгдсөнгүй

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Хурлаас мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгаллаа.

График. Бодлогын хүү

Мөн банкны заавал байлгах хувь хэмжээг 10.5%, гадаад валютын албан нөөц заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан байна.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж "Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулахаар хэлэлцсэн хэдий ч Төсвийн гүйцэтгэл гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийг гурван нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/588583951955113/