Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин хуучны Windows систем хэрэглэж байгааг гэрэл зураг харуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саяхан Кремлиэс гаргасан хэвлэлийн мэдээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуучны Windows системтэй компьютер ашиглаж байгаа зураг нийтлэгджээ.

Кремль дэх ажлын өрөөндөө, бас Москвагийн ойролцоох Ново-Огарево дахь гэртээ хэрэглэж буй компьютерууд нь бүгд Windows XP үйлдлийн системтэй байгааг мэргэжилтнүүд ажигласан байна.

Майкрософт компани бүр 2013 онд Windows XP системийнхээ арчилгаа, сайжруулалтыг зогсоож байсан юм. Өнөөдөр энэ хуучирсан системийг ашиглах нь кибер халдлагад өртөх өндөр эрсдэлтэйг Майкрософт анхааруулсан байдаг.

Харин мэдээллийн аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгдөг, энэ чиглэлийн боловсон хүчин сайтай гэгддэг орны ерөнхийлөгч ийм хуучирсан системтэй компьютер хэрэглэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

ОХУ-ын засгийн газар төрийн албандаа Microsoft, Google компаниудын бүтээгдэхүүн ашиглахыг алхам алхмаар хориглож, Оросын Astra Linux систем, Yandex вэб броузераар сольж байгаа гэдэг.

Дээрх мэдээллийн мөрөөр Путин хуучин Windows ашигладаг эсэхийг тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариулахаас татгалзсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 11 | 11 цаг