Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч ашиглалтад орлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг өчигдөр буюу Мягмар гарагт тус улсын тэргүүн Ши Жиньпин албан ёсоор хүлээж авчээ.

Шандон нэртэй хөлгийг ашиглаж эхэлсэн нь Хятад улсын тэнгисийн флотын хүчин чадлыг эрс нэмэгдүүлж байгаа юм. Ялангуяа Тайваний хоолой, Өмнөд Хятадын тэнгист олон улсын зөрчил хурцдаж байгаа энэ үед чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

Хөлгийг хүлээж авах ёслолын ажиллагаа өчигдөр Хайнань арлын Санья хотод болсон байна. Хятадын анхны нисэх онгоц тээвэрлэгч Ляонинь нь Украинаас худалдаж авсан Зөвлөлтийн үеийн Кузнецов ангиллын хөлгийн суурин дээр бүтээгдэж байжээ.

Ляонинь хөлөг тавцан дээрээ 24 ширхэг J-15 сөнөөгч онгоц тээвэрлэх багтаамжтай бол шинэ Шандон хөлөг 36-г багтаах юм.

Шандон хөлгийг Ляонинь мужийн Далянь хотын хөлөг онгоцны үйлдвэрт 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрлэжээ. 

Шинэ хөлгийг хүлээж авсан Ши Жиньпин өнөөдөр Макао хотод зочилж, тус хотыг эх газрын Хятадад нэгтгэсний 20 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
13 | 12 | 12 цаг