Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрч буй 10 жилийн хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт биткоин байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2010-аас 2019 он хүртэл үргэлжилсэн арван жилийн хугацаанд ямар хөрөнгө оруулалт хамгийн өндөр үр ашигтай байсныг Bank of America Securities байгуулага тодорхойлжээ.

Тус байгууллагаас гаргасан тайланд өгүүлснээр өнгөрч буй аравны шилдэг хөрөнгө оруулалт нь биткоин байсан гэнэ. Хэрвээ 2010 онд $1-оор биткоин худалдаж авсан бол өнөөдөр энэ мөнгө $90,000 гаруй болох байжээ.

Өнөөдөр биткоины ханш $7,000 орчим байгаа. Хэрвээ хоёр жилийн өмнөх оргил үеийн ханшаар ($20,000) тооцвол дээрх хөрөнгө оруулалт бүр өндөр ашигтай байх юм.

Дараагийн нэг ашигтай хөрөнгө оруулалт нь АНУ-ын хөрөнгийн зах зээл байжээ. Хэрвээ 2010 онд энэ зах зээлд $1-ийн хөрөнгө оруулсан бол өнөөдөр 250 орчим хувиар өсөж, $3.46 болох байв.

Харин хамгийн муу хөрөнгө оруулалт нь Мьянмар болон Грекийн зах зээл байжээ.

2010 онд Мьянмарын үндэсний валют кятыг $1-т авсан бол өнөөдөр энэ мөнгө 0.4 центтэй тэнцэхээр байна. Мөн адил Грекийн хөрөнгийн зах зээлд 10 жилийн өмнө оруулсан $1 өнөөдөр 7 центтэй тэнцэх хэмжээнд буурсан байна.

Түүхий эдийн хувьд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт алт байжээ. 2010 онд $1-т авсан алт өнөөдөр $1.34-ийн үнэтэй байхаар байна.

Харин хамгийн муу түүхий эд нь газрын тос болжээ. 10 жилийн өмнө $1-т авсан газрын тос өнөөдөр 74 центийн үнэтэй болсон байна.

 

Эх сурвалж: CNN

 

Зураг
13 | 12 | 12 цаг