Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит 43 дугаар цэцэрлэг хуучин барилгаа шинэ болголоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийн 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.

Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Өсөх урам” ХХК барьж гүйцэтгэжээ.

Хуучин барилга 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьжээ.

ЧД-ийн 9, 10 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 510 байгаа аж.