Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мэрайя Кэригийн “All I Want for Christmas is You” дуу анх удаа жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн арванхоёрдугаар сард дэлхий дахинд эгшиглэдэг Мэрайя Кэригийн хит дуу “All I Want for Christmas is You” өнөөдөр анх удаа Биллбордын зул сарын баярын шилдэг дууны “Hot 100” жагсаалтыг тэргүүлжээ.

Энэ нь уг уран бүтээлийн 25 жилийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд өмнөх дээд амжилт нь гуравдугаарт бичигдэж байсан юм.

1994 онд анх Мэрайя Кэригийн “Merry Christmas” цомогт багтаж байсан “All I want for Christmas is you” өнөөдөр зул сар, шинэ жилийн баярын сүлд дуу болоод байгаа.

Поп од Мэрайя Кэри өнөөдрийн байдлаар энэ дууныхаа оюуны өмчийн хураамжаас нийтдээ $60 гаруй саяыг олоод байна.

Эх сурвалж: CNN

 

Зураг
13 | 12 | 13 цаг