Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар мэдээлнэ

ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN

 Улсын Ерөнхий Прокурорын газарт

10:00 цагт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ХЭҮК, ОУПХ, Түр хорооны тогтоол гарсантай холбогдуулж, УЕП-оос Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардахаар Түр хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар очно.

Монголын залуучуудын холбооны байранд

11:00 цагт Гэр хорооллын хөгжлийн нам Монголын ногоон намтай Улаанбаатарын гэр хорооллын ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр улс төрийн дээрх хоёр нам сонгуульд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

MN мэдээллийн төвд

11:00 цагт Сонгуулийн хуулийн талаар Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ байр сууриа илэрхийлнэ. 

11:30 цагт Зарим шүүгчийг АТГ-т шалгуулах асуудлаар Хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүхээс мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:30 цагт Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар мэдээлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт  Нэрт шатарчин Т.Үйтүмэнгийн 80 насны ойн нэрэмжит шатрын тэмцээний зохион байгуулагч нар тус тэмцээний талаар мэдээлнэ.

11:30 цагт Залуу уран бүтээлчид “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтын талаар мэдээлнэ.

12:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14:00 цагт Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана.