Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ

ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 11 сарын байдлаар 555,728 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь сард 50,520 хоногт 1,684 цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 30,011 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 19,222 буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод, 10,730 буюу 35.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн улмаас 29,308 иргэн, 85 хуулийн этгээд хохирсон байна.  Үүнээс 926 хүн нас барж, 8,080 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүний тоо 5 буюу 0.5 хувиар, гэмтсэн хүний тоо 357 буюу 4.2 хувиар тус тус буурсан явдал юм. 

Нас барсан иргэдийн 182 буюу 19.7 хувь нь хүнийг алах, 54 буюу 5.8 хувь нь бусдыг болгоомжгүй алах, 324 буюу 35.0 хувь нь авто ослын гэмт хэргийн улмаас тус тус нас барсан байна. 

Харин гэмтсэн иргэдийн 6,846 буюу 84.7 хувь нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. 

 
Эх сурвалж: ЦЕГ

                             

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар