Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Террористуудын удирдагчийг устгахад гол үүрэг гүйцэтгэсэн нохойг Дональд Трамп танилцууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын тусгай хүчний дайчид Исламын Улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг устгах ажиллагааг Сирийн хойд нутагт амжилттай зохион байгуулсан билээ.

Уг ажиллагаанд Конан нэртэй нохой чухал үүрэг гүйцэтгэж, Аль Багдадиг мухар хонгил руу хөөж оруулсан гэдэг. Террорист байгууллагын удирдагч эцэст нь бөмбөг тэсэлж амиа хорлосон бөгөөд энэ үеэр Конан шархдсан юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү баатарлаг гавьяа байгуулсан нохойг Цагаан ордны гадна сэтгүүлчдэд танилцуулжээ.

Тэрээр Конаныг “дэлхийн хамгийн алдартай нохой” гэж өргөмжлөөд “тэрээр тусгай бэлтгэгдсэн нохой тул амаа хамхихгүй бол та нар руу довтолно шүү” хэмээн сэтгүүлчдэд анхааруулж хөгжөөсөн байна.

Конан дэлхийд алдартай террористийг устгахад гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө АНУ-ын засгийн газрын медаль, өргөмжлөлөөр шагнуулсан тухай Трамп мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today