Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх хурал маргааш буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр болно.
Уг хүсэлтийг хэлэлцэх цэцийн гишүүдийн хаалттай хурал 11:00 цагт товлогджээ.
Харин хурлаас гарсан шийдвэрийг хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөрөө дамжуулан нийтэд мэдээлэх тухай эх сурвалж хэлэв.
Цэцийн дарга Д.Одбаяр "Албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө хүсэж, асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байна. Тэрбээр БНСУ-ын онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон тухай тус улсын хэвлэлүүдээр мэдээлсэн билээ.
Үндсэн хуулийн цэц нь 9 хүний бүрэлдэхүүнтэй:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага гэж хуульд заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!