Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ISISPHARMA брэнд АӨСҮТ-н хүүхдийн тасагт 4,000,000₮-ийн орны бүтээлэг хандивлаж, хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд бүрт шаардлагатай чийгшүүлэх тосыг бэлэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Монос Группийн охин компани Грийн Гэйт Интэрнэйшнл ХХК –н албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын эмчилгээний гоо сайхны ISISPHARMA брэндийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй хандивын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

ISISPHARMA брэнд нь албан ёсны эрхтэй орж ирээд 1 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд Монголд  амжилттай нэвтэрч хэрэглэгчидынхээ итгэл сэтгэлийг олж , өвчтөнүүдийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж , үнэнч хэрэглэгчидтэй болсон байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй олон групп компаниуд Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг хийдэг ба ISISPHARMA брэнд энэ буухиаг үргэлжлүүлж АӨСҮТ-н хүүхдийн тасагт 44 ш 4,000,000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлгийг хандивлалаа.

Мөн хэвтэн эмчлүүлж буй арьсны өвчтэй хүүхэд бүрт шаардлагатай чийгшүүлэх тосноос 2,200,000₮ үнийн дүнтэй 44 ширхэг бэлгийг давхар бэлэглэжээ.

Энэхүү бүтээлгийн онцлог нь Солонгосоос оруулж ирдэг цэвэр хөвөн даавуун материалаар НОМУДА брэндтэй хамтарч тусгай захиалгаар арьсны өвчтэй хүүхдэд харшил өгч сэдрээхгүй, чанартай материалаар хийсэн байна.

 
 

ISISPHARMA  брэндийн бүтээгдэхүүний хувьд Европын холбооны чанар стандартын шалгуурыг хангасан дэлхийн 80-аас дээш оронд нийлүүлэгдэж 12,000-аас дээш олон улсын мэргэжлийн арьсны эмч нараар зөвлөгддөг.

 

Мөн энэхүү ёслолын үйл ажиллагаанд Бяцхан ЭНЖИ урилгаар ирж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд эрч хүч бэлэглэж  ая дуугаа өргөсөн ба тус үйл ажиллагаанд АӨСҮТ-н хамт олон болон хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан  хүүхэд эцэг эхчүүд оролцсон байна.

 
 

 

FB : ISISPHARMA MONGOLIA
IG :  ISISPHARMA_MONGOLIA_OFFICIAL

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.