Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нийлж залилан хийсэн байж болзошгүй Ж.Сүхээг цагдан хорьж, шалгаж эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас Ж.Сүхээг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа шүүхэд ирүүлжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналын дагуу Ж.Сүхээг 30 хоног цагдан хорих захирамжийг 2019 оны 10 дугаар сарын 31-нд гаргаж,  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай нийлж, БНСУ-ын иргэнийг залилан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан баривчлан шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлэв. Ж.Сүхээ нь Монгол Улсаас БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ.

Өмгөөлөгч К.Манлай уг асуудлын талаар ярьсан нь олон нийтийн сүлжээгээр тараад байна.