Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Корпорэйт” зочид буудалд

09:00 цагт “Экспорт Монгол 2019” олон улсын бизнес форум болно.

ЭМЯ-нд

09:00 цагт Үндэсний хөгжлийн газраас “Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сургалт зохион байгуулна.

"Blue sky" зочид буудлын Daimond танхимд

10:00 цагт Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Хот байгуулалтын түүхэн үйл явц,өнгөрсөн одоо ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно.

“Blue Sky” зочид буудалд

10:30 цагт “Уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй Oлон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцын хэрэгжилтийг хангуулах нь” зөвлөгөөн болно.

ЗХЖШ-ын жагсаалын талбайд

11:00 цагт Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон гардуулна.

Монголын театрын музейд

11:00 цагт Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Нийтийн тээврийн хөгжлийн “Оч” төвөөс Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар (HUB) инновацын төвд

11:30 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран байгуулж буй “Идэвхжилтийн төв”-ийн нээлт болно.

Монгол, Туркийн Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийт хөшөөний дэргэд

12:00 цагт Нийслэлийн Сүлдэт хуур эгшиглүүлэх, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд

12:00 цагт “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ болон шүүхээр үйлчлүүлэх иргэд улсын тэмдэгтийн хураамжийг киоск машинаар төлөх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.

Гэрлэх ёслолын ордонд

12:00 цагт Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

 Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд

14:00 цагт “Шударга ёс” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна.