Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани эрчим хүч нөөцлөгч батарейгаа Японд зарж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Тесла компани гэрийн зориулалттай, эрчим хүч нөөцлөгч батарей Powerwall-ийг ирэх хавраас эхлэн Японы зах зээлд борлуулах болсноо өнөөдөр зарлажээ.

Нар, салхины хүчээр үүсгэсэн эрчим хүчийг нөөцлөх чадвартай Powerwall нь 13.5 кВатт/цаг багтаамжтай бөгөөд төвлөрсөн эрчим хүчний шугамд холбогдох Backup Gateway системийнхээ хамт 990,000 иений ($9,135) үнээр зарагдах юм байна. Японы хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг Теслагаас онлайнаар шууд захиалж, эсвэл цөөн тооны борлуулагчаар дамжуулж авах боломжтой байх гэнэ.

Байгалийн гамшигт байнга нэрвэгддэг Япон улс эрчим хүч нөөцлөх  батарейн ирээдүйтэй зах зээлд тооцогдож байгааг Тесла компани онцолжээ.

Тесла компани 2015 онд анх Powerwall бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаснаас хойш дэлхийн долоон орны 50,000 орчим хотод суурилуулаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 16 | 15 цаг